Шинэ хувилбар руу очих   Language

Bolor dictionary

Bolor - English Mongolian dictionary
 
Total entry: 447 683, Today 291823899 requests


 

NEWS

Хувийн хувилбарыг зогсоолоо 2015-02-17 12:33:31
Болор алдаа шалгуурын хувь хүний хувилбарыг албан ёсоор 2 сарын 16-р тасалбар болгон хөгжүүлэлтийг зогсоосноо албан ёсоор зарлаж байна. 2015 оны 2-р сарын 17 буюу өнөөдрөөс эхлэн зөвхөн ᠓Болор дуран᠓ буюу хуучнаар байгууллагын гэгдэж байсан хувилбар зах зээл дээр үлдэж худалдаалагдана. Үнэ 121 000₮.
Хувийн хувилбарыг өнгөрсөн хугацаанд худалдаж авсан иргэд баларлаа гэж ойлгож болохгүй бөгөөд бид та бүхэнд харин ч талархаж цаашид гарч буй алдаа согогийг зассаар байх болно гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Энэхүү хэцүү алхмыг бид бүтээгдэхүүнээ улам чанаржуулж хөгжүүлэхийн тулд хийсэн болно.

“Болор дуран” 1.5 хувилбар гарлаа. 2015-01-22 01:56:29
Эрхэм хэрэглэгч танд “Болор дуран”-н 1.5 хувилбар гарсныг дуулгахад таатай байна.
Та Болор алдаа шалгуур цонхон дахь “Програм шинэчлэл шалгах” товчийг даран програмаа шинэчлээрэй.
1.5 хувилбарт хийсэн сайжруулалтууд:
- Лиценз дуусах хугацааг мэдээлдэг болгов.
- Болор толийн хэсэгт шууд оруулах товч дарахад хайдаг болгов.
- Хэрэглэгчээс ирсэн Ворд плагин дээр гарч байсан алдаа засагдав.
- Үг санал болгохыг сайжруулав.
- Олон тооны нөхцөл дутуу авч байсан асуудлыг засав.
- Дутуу үгс, ялангуяа оноосон нэрсийг үгийн санд нэмлээ.
Хэрэглэгч танаас ирэх санал шаардлага, үг зөвлөгөө бүхний дүнд ажил маань улам сайжирч, Болор дуран таны хамгийн шилдэг бичгийн туслах болно гэдэгт итгэл дүүрэн байна.
Жич: Бид хэрэглэгчдийнхээ дунд алдаа шалгуурын шинэ нэр сонгох уралдаан зарлаад, шалгарсан нэрээр програмаа нэрийдсэн болно. Үүнээс хойш “Болор дуран” нэртэйгээр худалдаанд гарахыг анхаарна уу!

"БОЛОР" АЛДАА ШАЛГУУР 1.4 бэлэн боллоо. 2014-10-31 08:51:17

Эрхэм хэрэглэгч танд "Болор” алдаа шалгуурын 1.4 хувилбар гарч байгааг дуулгахад таатай байна.

Та интернеттэй орчинд "Болор" алдаа шалгуур цонхон дахь "Програмын шинэчлэл шалгах" товчийг дарж програмаа шинэчлээрэй.

1.4 хувилбарт дараах шинэчлэлийг хийлээ.

Байгууллагын хувилбар (Enterprise edition)-т хийсэн шинэчлэл:
1. Байгууллагын хувилбарыг “Болор толь” англи-монгол хэлний толь бичигтэй холбосон. Ингэснээр, та интернеттэй орчинд шууд “Word” дээрээсээ хүссэн үгээ сонгоод баруун товчоо дарж англи орчуулгыг нь үзэх боломжтой. Мөн “Word”-ын хажууд нэмсэн цонхонд бичээд хайсан ч болох юм.

Байгууллагын хувилбарыг “Outlook” дээр ажиллах боломжтой болгов.

3. Байгууллагын хувилбарыг хувь хүн худалдан авах боломжтой болсон. Ингэснээр, хуучин энэ хувилбарыг 5-аас дээш тоогоор авдаг байсан бол одоо нэг ширхгээр ч авч болно.

Хувь хүний (Personal edition) боло ... read more

Reads 24728

"Болор" алдаа шалгуурын 1.3 хувилбар гарлаа 2014-04-28 09:25:03
Та бүхний энэ өдрийн амгаланг эрье.

Эрхэм хэрэглэгч таны сонорт "Болор" алдаа шалгуурын 1.3 хувилбар гарч байгаа таатай мэдээг дуулгая.
Энэхүү хувилбарт дараах шинэчлэлийг хийлээ.
1. Үгийн зөв бичлэгийг оновчтой санал болгох горимыг сайжруулав.
2. Үгийн санд нэлээд монгол үгс нэмлээ.
3. Түгээмэл хэрэглэж байгаа харь үгсийг оруулав.
4. Хэрэглэгч та хувийн үгийн сангаа экспорт хийж авах, өөр компьютер дээр импорт хийх боломжтой боллоо.
5. Хэрвээ хүсвэл та ганц товшоод өөрийн үгийн жагсаалтаа Болорсофт руу илгээж болохоор зохицуулав. Учир нь, та жагсаалтаа илгээвэл тэдгээрийг Болор алдаа шалгуурт нэмж оруулах бөгөөд улмаар нийт хэрэглэгчийн програмд таны тусгай үгийг дүрмийн дагуу шалгах боломжтой болох юм.
6. 64 битийн Майкрософт офисыг танихгүй байсан зэрэг зарим зүйлийг засварлан сайжруулав.

Бид цаашдаа алдаа шалгуурыг гадаад үг хэллэг, гадаад улс орны нэр, ажил мэргэжлийн холбогдолтой үгсээр баяжуулахыг зорин ажиллаж байна.
... read more
Reads 15414

БОЛОР зөв бичлэгийн алдаа шалгуурын 1.2 хувилбар гарлаа 2014-02-15 06:36:21
Эрхэм хэрэглэгч та бүхнийхээ энэ өдрийн амгаланг эрэн мэндчилэхийн зэрэгцээ “Болор” алдаа шалгуурын V1.2 хувилбар гарсныг баяртайгаар сонордуулъя. Энэхүү шинэчлэгдсэн хувилбар нь өмнөх хувилбаруудад гарч байсан алдаа дутагдлыг засаж, хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг сайтар тусган сайжруулсан хувилбар болсон гэдэгт бид итгэж байна. Та бүхэн шинэ хувилбараа үнэ төлбөргүй татаж авч хэрэглэнэ үү.
Ийнхүү таны байнгын туслах тогтмол шинэчлэгдэж байх болно. Та “Болор” алдаа шалгуур – “шинэчлэл шалгах” товчоор програмаа шинэчлэнэ үү. Нарийвчилсан жагсаалтыг http://spell.bolorsoft.com/15 хуудаснаас үзнэ үү.

БОЛОР зөв бичлэгийн алдаа шалгуурын 1.1 хувилбар гарлаа 2013-12-18 04:33:24
Эрхэм та бүхэнд “Болор” алдаа шалгуур мэндчилж байна.
“Болор” алдаа шалгуурын чухал давуу тал болох байнгын шинэчлэл энэхүү V1.1 хувилбараас эхлэн хүрч байна.
V1.1 хувилбарт үгийн санд нэмэлт хийж, зарим үйлдлийг сайжрууллаа. Түүнчлэн, сэтгэл тавьж хүсэлт илгээсэн хэрэглэгчдийн саналыг тусгаснаа мэдэгдэхэд таатай байна. Таны хүсэлтийг үргэлж талархан хүлээн авахаа энэ дашрамд илэрхийлье.
Ийнхүү таны байнгын туслах тогтмол шинэчлэгдэж байх болно. Та “Болор” алдаа шалгуур – “шинэчлэл шалгах” товчоор програмаа баяжуулна уу. Нарийвчилсан жагсаалтыг http://spell.bolorsoft.com/15 хуудаснаас үзнэ үү.

Санасан сайн үйлс тань саадгүй бүтэхийг хүсье.

Болорсофт ХХК-н хаяг өөрчлөгдлөө 2013-12-02 22:08:49

Ажилчдын тохь тух, ажиллах орчныг улам сайжруулах үүднээс бид байраа томруулж, шинэ байранд 2013 оны 12-р сарын 1-нд нүүж орлоо. Тиймээс манай хаяг дараах байдлаар өөрчлөгдөв.

Манай шинэ хаяг:
Сэлбэ хотхоны 40/4 байр, Д2 тоот
Сүхбаатар дүүргийн 7-р хороо (11-р хороолол),
Улаанбаатар хот

Утас болоод бусад холбоо барих хэрэгсэл өөрчлөгдөөгүй болно.


БОЛОР зөв бичгийн алдаа шалгуур гарлаа 2013-11-07 04:30:12
Энэхүү Болор толь бичгийг зохиосон Болорсофт компанийн зүгээс та бүхэндээ Болор алдаа шалгуур хэмээх шинэ бүтээгдэхүүнээ гаргаснаа зарлахад таатай байна. Тус бүтээгдэхүүн маань яг энэ цаг мөчөөс эхлэн онлайн худалдаанд гарч хэрэглэгч та бүхэнд хүрч эхэллээ. Энэхүү шалгуур нь кирил монголоор бичсэн аливаа баримт бичвэрүүдийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй монгол хэлний зөв бичих зүйн дүрмээр шалгаж, алдааг илрүүлэн зөв хувилбарыг санал болгон засах боломжтой учир хэрэглэгч таны алтан цагийг хэмнэх найдвартай туслах юм.

Болор алдаа шалгуур нь:
• Монгол хэлний хэл шинжлэлийн мэдлэг, судалгаанд суурилж, үг зүйн хувиллын дүрмийн бүх боломжийг агуулсан.
• 40 сая гаруй үүсмэл үгийн хүчин чадалтай.
• Хэрэглэгч өөрийнхөө хувийн үгийн санг үүсгэх боломжтой.
• Microsoft Word, Excel, Powerpoint, Outlook, Openoffice програмууд дээр ажиллана.
• Бичвэр хуучин кодчлол агуулж байвал таньж ... read more
Reads 21648

Болорсофт ХХК шинэ байранд нүүж орлоо 2013-01-29 04:28:59
Болор толийг зохиож, арчлан ажиллуулж буй Болорсофт ХХК нь МТ паркаас нүүж, Мэргэжилтний 20-н буудлын урд Хөх сүлдийн байрны 502 тоотод орлоо. Албан ёсны хаяг нь СБД-н 2 хороо, Энхтайвны өргөн чөлөө, Хөх Сүлд группийн байр 502 тоот болж өөрчлөгдлөө. Мөн утасны дугаар өөрчлөгдөж 77111140 боллоо.

Нэмэлт сервер 2012-10-17 07:12:03

Бид өнөөдөр нэмэлт сервер суурилуулах үйл ажиллагаа хийх явцад тохиргооны асуудлаас үүдэн түр саатал гарсанд нийт хэрэглэгчдээсээ хүлцэл өчье! Цаашид Болор толь маань дор хаяж 2 сервер дээр ажиллах тул улам найдвартай тасалдалгүй ажиллах боломжтой боллоо. Одоогоор нэг сервер маань ХБНГУ нөгөө нь АНУ-д байршиж байна. Цаашид монголд сервер нэмэхийг хичээнэ.

Олон сервер дээр улам үр бүтээмжтэй ажиллуулахын тул тархалттай орчинд тохируулан програмчлалыг шинээр хийж эхэллээ.


A d v e r t i s e m e n t





Login name:
Password:
Sign up
Forgot password

Online users

Guest:30
Member:0


Bolor dictionary (c) 2009 Bolorsoft LLC. All rights reserved.

English Mongolian Dictionary

Mongolian English Dictionary

German Mongolian Dictionary

Mongolian German Dictionary

Russian Mongolian Dictionary

Mongolian Russian Dictionary

Best Mongolian English Dictionary, Biggest Mongolian English Dictionary

Best Mongolian German Dictionary, Biggest Mongolian German Dictionary

Best Mongolian Russian Dictionary, Biggest Mongolian Russian Dictionary

Best English Mongolian Online Dictionary

Best German Mongolian Online Dictionary

Best Russian Mongolian Online Dictionary